Багц үйлчилгээ — визний хавтас нэг дор
Визний цаг, маягт, нислэг ба буудлын захиалга, аяллын төлөвлөгөө, дэмжих захидал, орчуулга — нэг багцаар, нэг багийн хариуцлагаар. Бүх баримт нэг огноо, нэг мэдээлэлтэй уялдана.
- 9 үйлчилгээ нэг багцад
- Нэг огноо — бүх баримтад
- Захидал үүсгэгчтэй
Зөрүүтэй мэдээлэл — татгалзлын хамгийн түгээмэл шалтгаан
Нислэг нэг газар, буудал өөр газар, даатгал гуравдахь газар хийлгэхэд огноо, нэрийн галиг, хаяг амархан зөрдөг. Багцаар захиалахад бүх баримтыг нэг баг, нэг мэдээллээр бэлтгэж, хооронд нь тулгана.
Нэг огноо
Нислэг, буудал, даатгал, төлөвлөгөө, захидал — бүгд ижил огноо, ижил нэрийн галигтай.
Нэг хариуцагч
Асуулт бүрт нэг менежер хариулна. Гэр бүлийн гишүүн бүрийн баримтыг хамтад нь хянана.
VFS-д бэлэн хавтас
Баримтуудыг консулын шалгах дарааллаар эмхэлж, нүүр хуудастай хүлээлгэн өгнө.
Нэг огноо, нэг мэдээлэл — таван баримтад
- 01
Зөвлөгөө ба багц
Улс, зорилго, аяллын огноогоо хэлж, танд тохирох багцыг сонгоно.
- 02
Мэдээлэл илгээх
Паспорт, ажлын тодорхойлолт, дансны хуулгаа онлайнаар хавсаргана.
- 03
Уялдуулж бэлтгэх
Нислэг, буудал, даатгал, төлөвлөгөө, захидлыг нэг огноонд тааруулж бэлтгэнэ.
- 04
Хавтас ба цаг
Маягт бөглөж, VFS-ийн цаг авч, эмхэлсэн хавтсаа хүлээлгэн өгнө.
Консул хавтсанд юуг шалгадаг вэ?
- ДаатгалШенгений бүх улсад хүчинтэй, аяллын бүх өдрийг хамарсан, €30,000-аас доошгүй эмнэлгийн хамгаалалттай.
- Нислэгийн захиалгаЯвах, буцах огноо нь даатгал, буудлын огноотой таарсан захиалга.
- Байрлах газарАяллын бүх шөнийг хамарсан буудлын захиалга эсвэл урилга.
- Мэдүүлэх улсХэд хэдэн Шенгений улсаар аялах бол хамгийн удаан байх улсад, хугацаа ижил бол анх нэвтрэх улсад мэдүүлнэ — аяллын төлөвлөгөө үүнтэй уялдана.
- Аяллын зорилгоЗорилго, огноо, зардлыг хэн хариуцахыг тодорхойлсон захидал.
- Санхүүгийн чадавхСүүлийн 3–6 сарын дансны хуулга, ажлын болон цалингийн тодорхойлолт.
Аяллын хэрэгцээндээ тохирох багцаа сонгоно
- Визний цаг авах
- Визний маягт бөглөх
- Онгоцны тийзний захиалга
- Буудлын захиалга
- Суурь багцын бүх үйлчилгээ
- Аяллын төлөвлөгөө
- Дэмжих захидал
- Төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагааны орчуулга
- Өнгөт, хар хэвлэх
- Бүрэн багцын бүх үйлчилгээ
- Аялалын эрүүл мэндийн даатгал
- Аяллын зорилго тодорхойлох захидал
- Өдөр бүрийн төлөвлөгөө (PDF)
- VFS-д өгөх дарааллаар эмхэлсэн хавтас
Багцуудын харьцуулалт
Аяллын зорилго тодорхойлох захидал
Мэдээллээ оруулахад англи хэлтэй захидлын загвар шууд гарна. Багцад бид үүнийг таны баримттай тулгаж эцэслэнэ.
Хавтасны агуулга ба эмхлэх дараалал
VIP багцад хавтсыг энэ дарааллаар эмхэлж, нүүр хуудастай хүлээлгэн өгнө. Доорх нь зохиомол мэдээлэлтэй жишээ.
Онлайнаар захиалах
Аяллын огноо, зорчигчдын мэдээллээ оруулбал бид багцын бүх баримтыг нэг дор бэлтгэж эхэлнэ.